Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ноолуурын ханш тогтворжих нөхцөл бүрджээ

Учир нь Үндэсний үйлдвэрүүд шаардлагатай түүхий эдээ бүрэн авч дуусаагүй. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн банкнаас аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл олгохоор болжээ.

Д.
Д.Баяржаргал

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ноолуурын ханш тогтворжих нөхцөл бүрджээ
Ноолуурын ханш тогтворжих нөхцөл бүрджээ. Зураг: МҮОНРТ

Ноолуурын ханш тогтворжих нөхцөл бүрджээ. Учир нь Үндэсний үйлдвэрүүд шаардлагатай түүхий эдээ бүрэн авч дуусаагүй. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн банкнаас аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл олгохоор болжээ.

Мөн малчид болон үйлдвэрүүдийг шууд холбох ноолуурын дуудлага худалдааг Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим сумдад зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар “Манай улс жилд 9.5 мянган тонн ноолуур бэлтгэж олон улсын болон дотоодын зах зээлд нийлүүлдэг. Одоогоор нийт ноолуурын 70 орчим хувийг худалдан борлуулжээ. Баруун аймгийн малчид ямаагаа самнаж байна. Малчид ноолуурын ханш унаж байна гэж яаран борлуулах шаардлагагүй. Ханш тогтворжих нөхцөл бүрдсэн. Нөгөө талдаа хэн нэгэн худалдаа эрхлэгчийн хэлсэн үгээр үнэ цэнтэй бүтээгдэхүүнээ борлуулахгүй байх, өөрсдийн ханшаа хэлэлцэж зарах хэрэгтэй”-г санууллаа.

Хөдөө аж ахуйн биржийн өнөөдрийн арилжаагаар 20 тонн боловсруулаагүй бараан ноолуур, 5.5 тонн цайвар ноолуурыг кг-ыг нь 117-119 мянган төгрөгөөр арилжаалсан байна.

Хуваалцах