Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ноосны урамшуулал үр дүнгээ өгч байна гэж үзжээ

Ноосны урамшуулал олгож эхэлснээр дотоодын үйлдвэрүүд нийт ноосны 90 гаруй хувийг авдаг болсныг салбарын яам мэдээллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ноосны урамшуулал үр дүнгээ өгч байна гэж үзжээ
Ноосны урамшуулал үр дүнгээ өгч байна гэж үзжээ. Зураг: МҮОНРТ

Ноосны урамшуулал олгож эхэлснээр дотоодын үйлдвэрүүд нийт ноосны 90 гаруй хувийг авдаг болсныг салбарын яам мэдээллээ. Тодруулбал, 2010 онд манай улс нийт бэлтгэж байгаа 20 орчим мянган тонн хонь, тэмээний ноосны 4 - 5 мянгыг эсгий болон хивсний үйлдвэрт ашиглаж, үлдсэнийг нь түүхийгээр нь экспортолдог байжээ. Төрөөс ноосонд урамшуулал олгож эхэлснээр өнгөрөгч 2014 онд нийт 23 мянган тонн ноос бэлтгэсний 14 мянгыг нь дотооддоо бүрэн боловсруулж хивс, эсгий, барилгын материалын үйлдвэрлэлд зарцуулжээ. Харин үлдсэн 10 орчим мянган тонн ноосыг нь анхан шатны боловсруулалт хийж, тодруулбал, угааж экспортод гаргасан гэж Аж үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг ярилаа.

Манай улс дотооддоо ноосон даавуу үйлдвэрлэж эхэлсэн ч хэрэглэх түвшинд нарийн боловсруулж чадахгүй байна. Өнөөдрийн байдлаар жилд дунджаар 50 тэрбум төгрөгийн даавуу импортоор авдаг. Харин ирэх жилээс даавуу үйлдвэрлэх нарийн технологиудыг суурилуулснаар 5-6 мянган тонн ноос боловсруулж 2.5 сая метр даавуу үйлдвэрлэх боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Хуваалцах