Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ноосны урамшуулалд 2,5 тэрбум гаруй төгрөг авна

Тус аймаг тэмээн сүрэг цөөнтэй ч гэсэн төр засгийн дээрх шийдвэрийн дагуу тэмээний 250 кг ноосыг эх орныхоо үйлдвэрийг түүхий эдээр хангахад зориулан тушаажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ноосны урамшуулалд 2,5 тэрбум гаруй төгрөг авна
Ноосны урамшуулалд 2,5 тэрбум гаруй төгрөг авна. Зураг: МҮОНРТ

Булган аймаг

Үндэснийхээ үйлдвэрүүдийн түүхий эдэд зориулан хонь болон тэмээний ноос тушаасан малчдад Засгийн газрын тогтоолын дагуу урамшуулал олгох ажлыг зохион байгуулж эхлэв.

Өнөө жил хонины 1,2 сая гаруй ноос тонн тушаасан нь өнгөрсөн оныхтой харьцуулбал энэ ажилд хамруулсан малчин өрх ч, тушаасан ноос ч ихээхэн нэмэгдсэнийг Булган аймгийн хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын мэргэжилтэн онцлов. Тус аймаг тэмээн сүрэг цөөнтэй ч гэсэн төр засгийн дээрх шийдвэрийн дагуу тэмээний 250 кг ноосыг эх орныхоо үйлдвэрийг түүхий эдээр хангахад зориулан тушаажээ.

Ийнхүү 6340 гаруй малчин өрх нийт 2,5 тэрбум төгрөгийн урамшуулал авах болоод байна. Ялангуяа Гурванбулаг сумын малчид ноосны 363,4 сая төгрөгийн урамшуулал авч аймагтаа тэргүүлэх болсон бол Сайхан, Могод, Бүрэгхангай, Дашинчилэн сумынхан 221,5-298,8 сая гаруй төгрөгийн урамшуулал авах болсондоо баяртай байна.

Түлхүүр үг:Ноос ноолуур
Хуваалцах