Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ноосны урамшуулалд 20 тэрбум төгрөг төсөвлөжээ

Засгийн газрын шийдвэрийн дагуу малчдад үндэсний үйлдвэрлэгчдээ тушаасан ноосны кг тутамд нь 2000 төгрөгийн урамшуулал олгодог журам 2012 оноос эхлэн хэрэгжиж байгаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ноосны урамшуулалд 20 тэрбум төгрөг төсөвлөжээ
Ноосны урамшуулалд 20 тэрбум төгрөг төсөвлөжээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын шийдвэрийн дагуу малчдад үндэсний үйлдвэрлэгчдээ тушаасан ноосны кг тутамд нь 2000 төгрөгийн урамшуулал олгодог журам 2012 оноос эхлэн хэрэгжиж байгаа.

Харин энэ жилийн тухайд, улсын төсөвт ноосны урамшуулалд зориулж 20 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Мөн холбогдох журамд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, өмнөх жилүүдэд уг урамшуулалд малчин, түүхий эд бэлтгэгчид хамрагддаг байсан бол энэ жилээс зөвхөн хоршооны зохион байгуулалтад багтсан иргэдэд олгохоор болсон байна.

Урамшууллыг Монголбанкнаас тухайн аймгийн Төрийн санд тус сангаас малчдын данс руу шилждэг байсан тогтолцоог халж, Төв банкнаас шууд шилжүүлэхээр болжээ.

Түлхүүр үг:Ноосны урамшуулалд 20 тэрбум төгрөг төсөвлөжээ
Хуваалцах