Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Норникель” компани дэлхийн байгаль экологийн салбарын хамгийн өндөр торгуулийг төлнө

Оросын “Норникель” компани Оросын болон дэлхийн байгаль экологийн салбарын хамгийн өндөр торгууль төлөхөөр боллоо.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Норникель” компани дэлхийн байгаль экологийн салбарын хамгийн өндөр торгуулийг төлнө
“Норникель” компани дэлхийн байгаль экологийн салбарын хамгийн өндөр торгуулийг төлнө. Зураг: МҮОНРТ

Оросын “Норникель” компани Оросын болон дэлхийн байгаль экологийн салбарын хамгийн өндөр торгууль төлөхөөр боллоо. Тус компанийн дулааны цахилгаан станцаас асгарсан дизель түлшнээс байгаль экологид учирсан хохирлын хэмжээ 147.7 тэрбум рубль, долларт шилжүүлбэл 2 тэрбум гаруй ам.доллар болсон гэж Оросын байгалийн хяналт шалгалтын газраас үнэлсэн байна. Тодруулбал, гол, нуурын усанд учруулсан хохирол 147 тэрбум рубль, хөрсөнд учруулсан хохирол 738 сая рубль гэж гарчээ. Хохирлыг сайн дураар нөхөн барагдуулах шаардлагыг компанид хүргүүлжээ.

“Норникель” компани санхүүгийн хувьд тогтвортой байсан болохоор торгуулийн хэмжээ үйл ажиллагаанд нь төдийлөн нөлөөлөхгүй ч гол хувьцаа эзэмшигчдэд нь хүндээр тусна гэж шинжээчид үзэж байна. Оросын Норильскт хотод тавдугаар сарын 29-нд “Норникель”-ийн охин компанийн Дулааны цахилгаан станцад осол гарсан юм.

Станцын түлшний нөөцлүүрийн тулгуур нурсны улмаас 21 мянга гаруй тонн өвлийн дизель түлш хоёр гол руу урссан байна. “Норникель” компани цаг уурын дулаарлаар мөнх цэвдэг хайлснаас нөөцлүүрийн тулгуур хөдөлж, осол гарсан гэсэн байр суурьтай байгаа юм.

Хуваалцах