Норовлин сумын 300 айлын 120 мянган малын 40 хувь нь оторт байна
Тус сумын нутаг дэвсгэрт цас хатуурсаны улмаас мал, өвс олж идэхэд хүндрэлтэй, машин техник явахад ч хэцүү болсон тухай нутгийн иргэд ярьж байна.
Мэдээллийн алба

Хэнтий аймгийн Норовлин сумын 300 айлын 120 мянган малын 40 хувь нь оторт байна. Тус сумын нутаг дэвсгэрт цас хатуурсаны улмаас мал, өвс олж идэхэд хүндрэлтэй, машин техник явахад ч хэцүү болсон тухай нутгийн иргэд ярьж байна. Сумын хэмжээнд нийтдээ 10 гаруй мянган мал оторт байгаа талаар сумын засаг дарга Г.Ганбямба ярихдаа “Аймгийн хэмцээнд тодорхой арга хэмжээг авч байгаа. Тухайлбал бэлчээрийг чөлөөлөх, байгаа зүйлээ зөв хувиарлах зэрэг тэдний зүгээс авч болох арга хэмжээг авч байна” гэв.
Цаашид мал аж ахуйн салбарыг дэмжих, байгалийн эрсдлийг даах чадамжийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын зохицуулалтуудыг ч хийх шаардлагатай тухай тус аймагт ажиллаж, зудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан төр засгийн холбогдох төлөөллүүд хэлж байна.


















