Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Норвеги улс цэцэрлэг, бага сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээ зарлав

Норвеги улсад 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар "COVID-19" халдварын бүртгэгдсэн тохиолдол 6042 байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Норвеги улс цэцэрлэг, бага сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээ зарлав
Норвеги улс цэцэрлэг, бага сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээ зарлав. Зураг: МҮОНРТ

Норвеги улсад 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар "COVID-19" халдварын бүртгэгдсэн тохиолдол 6042 байна. Үүнээс нас барсан хүний тоо 101 болжээ. Тус улсын Эрүүл мэнд, халамжийн сайд коронавируст халдварын тархалтыг хяналтад авч чадсан гэж 2020 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр мэдэгдэл гаргасан.

Харин өчигдөр, Норвегийн Ерөнхий сайд Эрна Солберг цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх долоо хоногийн даваа гараг буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс, бага болон дунд ангийн хичээлийг 27-ны өдрөөс тус тус эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан байна. Түүнчлэн их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн техник боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн оюутнуудын хичээлийг 27-ны өдрөөс эхлүүлэх юм байна.

Тус улсад спорт, соёлын үйл ажиллагааг энэ оны зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулахыг хориглоод байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Хуваалцах