Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Норвеги улсад 323 зэрлэг буга аянганд өртжээ

Урд өмнө ийм олон тооны амьтанд аянга бууж байсан удаагүй аж.

Б.
Б.Назкеш

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Норвеги улсад 323 зэрлэг буга аянганд өртжээ
Норвеги улсад 323 зэрлэг буга аянганд өртжээ. Зураг: МҮОНРТ

Үхсэн амьтдын сэг зэм 50 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий газраас олдсон байна. Урд өмнө ийм олон тооны амьтанд аянга бууж байсан удаагүй аж. Үүнд энгийн иргэд төдийгүй мэргэжилтнүүд гайхаж байна. Тэдний таамаглаж байгаагаар аянгын хүчтэй дуунаас айсан бугууд нэг газар бөөгнөрсөн үед нь цахилгаан холбоо үүсч аянга буужээ. Эдгээр зэрлэг бугын дунд 70 илий байжээ.

Байгалийн гамшиг болсон газарт тусгай баг ажиллаж байгаа. Тэд амьтдын сэг зэмийг хурааж мал эмнэлэгийн хүрээлэнд хүлээлгэж өгсөн байна. Одоогоор шинжилгээний хариу гараагүй.

Норвегийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрлэг буг хамгийн их төвлөрсөн газруудын нэг юм. Тодруулбал, нийт 8.000 км хавтгай дөрвөлжин газарт 11.000 зэрлэг буга амьдардаг юм.

Хуваалцах