Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Норвеги улсад ер бусын халуун нэгдүгээр сар тохиож байна

Норвеги улсын Санндалсора гэх тосгонд агаарын температур 19 хэмд хүрч, дулаарч байна. Тус улсад 1-р сарын эхээр ийм дулаахан байсан тохиолдол байхгүй гэдгийг шинжээчид онцолжээ. Зарим иргэн ер бусын дулаан 1-р сарыг ихэд таалж, усанд сэлэх зэргээр халууны улиралд ороод байна. Рёума гэх бүсийн захира

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Норвеги улсад ер бусын халуун нэгдүгээр сар тохиож байна
Норвеги улсад ер бусын халуун нэгдүгээр сар тохиож байна. Зураг: МҮОНРТ

Норвеги улсын баруун бүс нутагт 1-р сард ажиглагдаж байгаагүй ер бусын дулаахан байна. Үүнийг дэлхийн дулаарлын нөлөөтэй холбоотой гэж зарим судлаач үзэж байгаа юм.

Норвеги улсын Санндалсора гэх тосгонд агаарын температур 19 хэмд хүрч, дулаарч байна. Тус улсад 1-р сарын эхээр ийм дулаахан байсан тохиолдол байхгүй гэдгийг шинжээчид онцолжээ. Зарим иргэн ер бусын дулаан 1-р сарыг ихэд таалж, усанд сэлэх зэргээр халууны улиралд ороод байна. Рёума гэх бүсийн захирагч Ивонне Волд Би Би Си агентлагт өгсөн ярилцлагадаа “Огт ажиглагдаж байгаагүй дулаан улирал тохиож байгааг хэлж, хүмүүс нимгэн цамц, подвалктай гадуур алхаж байгааг” онцолжээ.

Ноён Волд “Дулааны улирал эрт эхэлж байгаа нь таатай хэдий ч жил бүр ингэж агаарын хэм нэмэгдвэл яах вэ гэдэг асуудалд сэтгэл түгшээж байгааг” хэлжээ. Ер нь Скандинавын бүс нутагт 12-р сараас 2-р сарын хооронд түүхэнд ажиглагдаж байгаагүй дулаахан байх төлөвтэй байгаа юм. Шинжээчид энэ ер бусын үйл явдлыг дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж байна.

Хуваалцах