Норвегид сонгууль болж өндөрлөлөө
Даваа гарагт Норвеги улсад болсон парламентийн сонгуулиар улс төрч хатагтай Эрна Сольбергийн тэргүүлдэг Консерватив нам дийлэнх олны дэмжлэгийг хүлээсэн байна.
Мэдээллийн алба
Даваа гарагт Норвеги улсад болсон парламентийн сонгуулиар улс төрч хатагтай Эрна Сольбергийн тэргүүлдэг Консерватив нам дийлэнх олны дэмжлэгийг хүлээсэн байна. Тэрээр сонгуулийн дараа төв барууны намын удирдлагуудтай уулзалт хийж улс төрийн бүх хүчнүүдээс бүрдсэн засгийн газар байгуулах тухай яриа хэлэлцээ хийж эхэлжээ. Нийт 169 суудалтай парламентийн 96 суудлыг консерватив намаас нэр дэвшигчид эзэлсэн бол төв зүүний хүчний эвсэл 72 суудал эзлэх хэмжээний санал авсан байна.


















