Норвегийн мал эмнэлгийн хүрээлэнгийн төлөөлөгчид Дорнодод ажиллаж байна
эрдэм шинжилгээний ажилтан, хувийн мал эмнэлгийн чиглэлээр хамтын ажиллагаг эхлүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар судалгааны ажил хийх аж
Мэдээллийн алба

Норвегийн вант улсын эпидимологич Петер Хопп ахлагчтай мал эмнэлгийн хүрээлэнгийн төлөөлөгчид Дорнод аймагт ажиллаж байна. Дээрх төлөөлөгчид Мал эмнэлгийн газар, сумын Мал эмнэлгийн тасаг, хувийн мал эмнэлгийн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын боловсон хүчний ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, төрийн бодлогын хэрэгжилт болон эрдэм шинжилгээний ажилтан, хувийн мал эмнэлгийн чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар судалгааны ажил хийх аж.
Түүнчлэн өчигдөр Дорнод аймгийн Засаг дарга тэргүүтэй аймгийн удирдлага Норвегийн вант улсын Мал эмнэлгийн хүрээлэнгийн эпидимологич Петер Хопп, Вирусологич Торфин Молдал, хүнсний бактериологич Ханна Жоан Иоргенсен нарыг хүлээн авч уулзсан байна.


















