Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Норвегийн "Осло" төвийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Нэйпидо хотноо Олон улсын хамтын ажиллагааны сан Норвегийн Осло төвтэй хамтран зохион байгуулж байгаа «Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент-2» сэдэвт

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Норвегийн "Осло" төвийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
Норвегийн "Осло" төвийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Нэйпидо хотноо Олон улсын хамтын ажиллагааны сан Норвегийн Осло төвтэй хамтран зохион байгуулж байгаа «Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент-2» сэдэвт олон улсын семинарын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Норвегийн Ерөнхий сайд асан, Осло төвийн Ерөнхийлөгч Кжелл Бондевик-ийг хүлээн авч уулзав.

Осло төв нь 2006 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд сайн засаглал, хүний эрх, ардчиллыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр ажилладаг байна. Монгол Улстай сүүлийн 2 жил идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм. Уулзалтаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс Осло төвийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашид одоо хамтран ажиллаж байгаа байгалийн баялгийн менежмент сэдвээс гадна ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлэх талаар ярилцав.

«Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент» сэдэвт олон улсын цуврал семинарыг дараагийн ээлжинд Киргиз Улсад зохион байгуулахаар тохиролцов.

Хуваалцах