Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Норвегийн тусламжийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа өнөөдөр Монгол Улсад 1994 оноос эхлэн хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрхийн хэрэгжилтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Норвегийн Тусламжийн Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Бертил Андерссоныг хүлээн авч уулзлаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Норвегийн тусламжийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Норвегийн тусламжийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа өнөөдөр Монгол Улсад 1994 оноос эхлэн хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрхийн хэрэгжилтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Норвегийн Тусламжийн Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Бертил Андерссоныг хүлээн авч уулзлаа. Тус байгууллага нь хөдөөгийн алслагдсан сум орон нутагт сургуулийн дотуур байрны орчныг сайжруулах, хүүхэдтэй ажилладаг багш, ажилчдын хандлагыг өөрчлөх, боловсон хүчнийг чадавхжуулах, хүүхдийн эрхийг орон нутагт сурталчлах зорилгоор 2009-2013 онд “Хүүхдийн эрх, хөгжил 1” төслийг хэрэгжүүлсэн юм. Энэхүү төслийн үргэлжлэл 2014-2018 онд Ховд, Баян-Өлгий аймагт “Хүүхдийн эрх, хөгжил 2” нэртэй үргэлжлэх ба гол түнш хамтрагч байгууллага нь Хүүхдийн төлөө Үндэсний газар байх юм.

Түлхүүр үг:Норвегийн тусламжийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Хуваалцах