Норвегийн зураач олон мянган жижиг аалзны дүрсийг ашиглан “Хүн аалзны хөргийг бүтээжээ
Норвегийн нэгэн уран бүтээлч тун сонирхолтой гэж хэлж болох зургийг зурсан байна. Тэрээр аалзны олон мянган жижиг дүрсийг ашиглан “хүн аалз” киноны гол дүрийн жүжигчний хөргийг бүтээжээ.
Мэдээллийн алба

Норвегийн нэгэн уран бүтээлч тун сонирхолтой гэж хэлж болох зургийг зурсан байна. Тэрээр аалзны олон мянган жижиг дүрсийг ашиглан “хүн аалз” киноны гол дүрийн жүжигчний хөргийг бүтээжээ. ДиноТомик гэх Норвегийн уран бүтээлч янз бүрийн техникийг ашиглан уран бүтээлээ туурвидаг гэдгээрээ алдартай юм. Тэрээр алдарт Хүн Аалз киноны гол дүр болох ПитерПаркерийн хөргийг бүтээхдээ мөн л ер бусын арга хэрэглэсэн байна. Тэрээр Хүн аалзны төрхийг бүтээхдээ олон мянган жижиг аалзны дүрс, зургийг ашиглажээ.

Тус хөргийг ойроос харах үед олон мянган аалзны дүрс харагдах хэдий ч алсаас харахад Хүн аалз киноны гол дүр ПитерПаркерийн дүр тодрон харагдах юм. Норвегийн Нотодден гэх хотын оршин суугч Дино энэхүү зураг нь олон нийтэд хүрсний дараагаар урлаг сонирхогчдоос сайн сайхан сэтгэгдлийг хүлээн авсан гэдгээ илэрхийлж. Мөн тэрээр Хүн аалзны дүр төрхийг бүтээсэн арга хэлбэр нь хосгүй байсан нь хүмүүсд их таалагдсан гэдгийг хэлсэн байна. Өдгөө 31 настай уран бүтээлч нэг л удаагийн оролдлогоор дээрх мянга мянган жижиг аалзны дүрсээр Хүн аалзхөргийг зуржээ.


















