Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Нотариатчдын танхимын удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдөр /2015.01.28/ Нотариатчдын танхимын удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав. Нотариатчдын танхимын ерөнхийлөгч А.Оюунчимэг уулзалтын эхэнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нотариатчдын танхимын удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав
Нотариатчдын танхимын удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдөр /2015.01.28/ Нотариатчдын танхимын удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав. Нотариатчдын танхимын ерөнхийлөгч А.Оюунчимэг уулзалтын эхэнд Байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Нотариатчдын тухай хуулинд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаагаа дуулгав.

Энэхүү өөрчлөлт нь цахим нотариат болохтой холбоотой өөрчлөлт юм. Мөн тэрээр ихэнх гадны улс орнуудын нотариатын үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн гэдгийг танилцуулаад төрийн бүх байгууллагын үйлчилгээ цахим хэлбэрт шилжээд байхад нотариатын үйлчилгээ хэвээрээ байгаа нь иргэдэд хүндрэл учруулсаар байна гэлээ. Байнгын хорооны дарга Д.Ганбат нотариатын үйлчилгээг цахим болгохыг дэмжиж байна. Хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт Нотариатчдын танхимын гишүүдээс оролцуулж, хамтран ажиллана гэлээ.

Хуваалцах