Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Нотариатчийн мэргэшлийн шалгалтын тов зарлагдлаа

Нотариатын тойрог шилжих хүсэлт хүлээн авах хугацааг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгоно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нотариатчийн мэргэшлийн шалгалтын тов зарлагдлаа
Нотариатчийн мэргэшлийн шалгалтын тов зарлагдлаа. Зураг: МҮОНРТ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/191 дүгээр тушаалаар Нотариатчийн мэргэшлийн шалгалтыг нотариатын тойрог шилжих хүсэлт гаргасан нотариатчид болон нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн хуульчдын дунд 2021 оны 10 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлолоо.

Нотариатын тойрог шилжих хүсэлт хүлээн авах хугацааг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгоно. Шалгалтын бүртгэл 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 01-ны өдрүүдэд явагдана. Шалгалтад оролцохыг хүсэгчид http://burtgel.mojha.gov.mn// цахим хаягаар бүртгүүлнэ.

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хуваалцах