Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ сарын 27-ныг хүртэл сунгана

Хууль зүйн яамнаас нотариатын үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулан анхааруулга гаргажээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ сарын 27-ныг хүртэл сунгана
Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ сарын 27-ныг хүртэл сунгана. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн яамнаас нотариатын үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулан анхааруулга гаргажээ. Тодруулбал, нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг энэ сарын 27-ны өдрөөр дуусгавар болгож байгаа бөгөөд тусгай зөвшөөрлөө сунгуулж амжаагүй, ирэх сарын 1-нд хугацаа нь дуусах иргэдийг хугацаандаа багтахыг анхааруулсан байна.

Нотариатын үйл ажиллагаа эрхлэгч сунгалт хийлгэхээр Хууль зүйн яаманд ирэхдээ тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдөл /өргөдлийн загварыг moj.gov.mn сайтаас татаж авна уу/, иргэний үнэмлэхийн хуулбар, нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт болон Нотариатын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох үндэслэлгүй болохыг тодорхойлсон Нотариатын танхимын албан бичгийг хавсарган авчрах ёстой аж. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулснаар 2018 оны тавдугаар сарын 1-нийг хүртэл нотариатын үйл ажиллагаа явуулах эрхтэй болох гэнэ.

Дашрамд дурдахад, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас гурав хоногийн өмнө сунгуулахыг хүссэн өргөдлөө гаргаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн гэж үзэх буюу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болох аж.

Хуваалцах