Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Нотр Дам” сүм 200 гаруй жилийн түүхэнд анх удаагаа зул сарын баярыг тэмдэглэхгүй

Дунд зууны үеийн Нотр Дам буюу Эх дагинын сүм гал түймэрт автсанаас хойш тус сүмийг сэргээх засварлах ажил эхлээд байгаа юм. Үүнээс үүдэн алдарт Нотр Дам сүмд жил бүрээр зохион байгуулагддаг зул сарын баярын үйл ажиллагаа, мөргөл энэ жил цуцлагдсан байна. 1803 оноос хойш огт тасалдаж байгаагүй мөргө

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нотр Дам” сүм 200 гаруй жилийн түүхэнд анх удаагаа зул сарын баярыг тэмдэглэхгүй
“Нотр Дам” сүм 200 гаруй жилийн түүхэнд анх удаагаа зул сарын баярыг тэмдэглэхгүй. Зураг: МҮОНРТ

Дунд зууны үеийн Нотр Дам буюу Эх дагинын сүм гал түймэрт автсанаас хойш тус сүмийг сэргээх засварлах ажил эхлээд байгаа юм. Үүнээс үүдэн алдарт Нотр Дам сүмд жил бүрээр зохион байгуулагддаг зул сарын баярын үйл ажиллагаа, мөргөл энэ жил цуцлагдсан байна. 1803 оноос хойш огт тасалдаж байгаагүй мөргөл зул сарын үйл ажиллагааг энэ жил буюу 200 гаруй жилийн түүхэнд анх удаагаа цуцалж байгаа нь энэ юм. Нэгдсэн Үндэсний Байгууллагын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны байгууллага болох ЮНЕСКО гийн өв соёлын жагсаалтад багтсан, 850 жилийн настай сүм өнгөрсөн 4-р сарын 15 нд гал түймэрт өртсөн юм. Энэ галт түймрийн үеэр тус түүхт барилгын дээврийн зарим хэсэг шатсан юм.

Дэлхийн хоёр дугаар дайны үеэр нацистууд Парис хотыг эзлэх үед ч гэсэн Порт Дамын сүм уламжлал ёсоор зул сарын үйл ажиллагааг зохион явуулж байсан удаатай. Францын ерөнхийлөгч Макрон таван жилийн дотор Эх Дагинын сүмийг сэргээн босгоно гэж мэдэгдсэн. Харин тус улсын ерөнхий сайд эвдэрч сүйдсэн хэсгүүдийг сэргээх босгох ажлын хүрээнд олон улсын уран барилагчдын дунд уралдаан зарлаад байна.

Хуваалцах