Нотр-Дамыг брезентээр хучив
Үйлдвэрлэлийн авирагчид дээвэр нь шатсан Парисын Дарь эхийн сүмийг брезентээр хучих ажилд орлоо гэж Францын радио мэдээллээ.
Мэдээллийн алба

Үйлдвэрлэлийн авирагчид дээвэр нь шатсан Парисын Дарь эхийн сүмийг брезентээр хучих ажилд орлоо гэж Францын радио мэдээллээ.
Барилгын дээвэр хэсгийг брезентээр хучих нь сүмийн дотор хэсэг, байгууламжийг бороонд норохоос хамгаалах зорилготой аж. Учир нь Парист пүрэв гараг хүртэл бороо орох төлөвтэй байгаа юм. Дээврийг хучихаар 25 мэргэжилтэн ажиллаж байна.
Нотр-Дамын сүмийг хэсэг хугацаанд л брезентээр хучихаар болжээ. Харин ойрын хугацаанд “том шүхэр” хэмээх илүү бат бэх байгууламжаар хамгаалахаар төлөвлөж байна. Ийм байгууламжийг Францын сэргээн засварлагчид 2014-2015 онд Парисын Пантеоныг засварлахдаа ашиглаж байсан юм.


















