Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ноён Григори Мэйг хүлээн авч уулзав

дэд сайд Б.Баярмагнай өчигдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн ноён Григори Мэйг хүлээн авч уулзлаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ноён Григори Мэйг хүлээн авч уулзав
Ноён Григори Мэйг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай өчигдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн ноён Григори Мэйг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр дэд сайд Б.Баярмагнай Монгол, АНУ хоорондын Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд сэтгэл хангалуун байдгаа онцолж, энэхүү харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдагт нь АНУ-ын Элчин сайдын яам, Дэд тэргүүн болон Батлан хамгаалахын атташегийн албанд талархал илэрхийлэв. Тэрбээр орны уламжлалт найрсаг харилцааг улам батжуулж, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Ноён Григори Мэй Б.Баярмагнайд Батлан хамгаалахын дэд сайдаар томилогдсон явдалд баяр хүргэн, амжилт хүсэхийн ялдамд одоо хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр, үйл ажиллагаанууд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлснээр тус уулзалт өндөрлөсөн байна.

Хуваалцах