Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид гэр бүлийн маргаанаас болж гэмтсэн гэв

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид гэр бүлийн маргаанаас болж гэмтсэн гэж Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн газраас мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид гэр бүлийн маргаанаас болж гэмтсэн гэв
“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид гэр бүлийн маргаанаас болж гэмтсэн гэв. Зураг: МҮОНРТ

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид гэр бүлийн маргаанаас болж гэмтсэн гэж Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн газраас мэдээллээ. Энэ сарын 9-ний шөнө “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид гэртээ хутгалуулж, 10-ний өдөр сумын эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ талаар иргэний хөдөлгөөний зарим байгууллага олон нийтийн сүлжээнд “Эх орончийн амь нас аюулд орлоо. Тэрээр хэд хоногийн өмнө Ноён уул руу нинжа нар орохыг эсэргүүцэж, сумын засаг захиргаандаа шаардлага тавьсан. Үүнээс болж түүнийг нинжа нарын талаас заналхийлж байсан” гэхчлэн бичсэн байна. Хурд агентлаг энэ хэргийн талаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн дарга н.Гантулгаас тодруулжээ. Түүний ярианд анхаарлаа хандуулна уу.

Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүссэн шалгаж байна. Гэхдээ энэ нь Ноён уулын асуудалтай холбоогүй, гэр бүлийн маргаанаас үүдэлтэй гэсэн тайлбарыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтсээс өглөө.

Хуваалцах