Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авна

Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханы санаачлан боловсруулсан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд тусгай хамгаалалтад авч байгаа тухайн газрын хилийн заагийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагаар тогто

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авна
Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авна. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханы санаачлан боловсруулсан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд тусгай хамгаалалтад авч байгаа тухайн газрын хилийн заагийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагаар тогтоолгосны үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Тогтоолын төслийг боловсруулахдаа байгалийн бүсийн хэв шинжийг төлөөлж чадах экосистемийн онцлог, ландшифтын унаган төрх байдлаа хадгалж үлдсэн ач холбогдол, эрдэмтэн судлаачдын багийн судалгааны ажлын үр дүн, иргэдийн санал дүгнэлтэд үндэслэжээ. Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төсөл гурван заалтаас бүрдэх бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул сүлжээнд хамруулах, хавсралтаар хилийн заагийг батлахаар тусгажээ.

Ноён уулыг хамгаалалтад авснаар тус уулын ойн хүлэмжийн хий, агаарын бохирдлыг шингээх чадавхи, хүчилтөрөгчийн нөөцийн хангамжийг өнөөдрийн түвшинд хадгалж үлдээхээс гадна түүхийн хосгүй өв Хүннүгийн булш бунхныг хэвээр үлдээж, Хүннү гүрний төв одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэр байсныг гэрчлэх баримт хэвээр үлдээх чухал ач холбогдолтой. Ноён уулыг дурсгалт газрын ангилалд оруулснаар Засгийн газрын тогтоолоор баталсан нормативын дагуу хоёр хүртэл тооны байгаль хамгаалагчийг нэмж ажиллуулах юм.

Хуваалцах