Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ноён уулын шүүх хурал: “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ноён уулын шүүх хурал: “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо
Ноён уулын шүүх хурал: “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Зураг: МҮОНРТ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэлээ.

Тус шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0180 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс болон гуравдагч этгээд “Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгч, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн дээрх тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, шийдвэрлэсэн байна.

Хуваалцах