Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Ноён уулын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийнэ

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрчлөх тухай хуулийн төслийг эсэргүүцэж Ноён уулаа аврахаар 13 хоног өлсгөлөн зарласан билээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ноён уулын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийнэ
Ноён уулын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Зураг: МҮОНРТ

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрчлөх тухай хуулийн төслийг эсэргүүцэж Ноён уулаа аврахаар 13 хоног өлсгөлөн зарласан билээ. Тэд мөн Урт нэртэй хуулийн өөрчлөлтөд анхаарал хандуулж Ноён уулыг тусгайлан дэлхийн соёлын өвд бүртгүүлэхийг Ерөнхийлөгчөөс шаардсан юм.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, Шинжлэх ухааны академи, Иргэний нийгмийн ТББ-ууд хамтран Ноён уулын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийхээр болжээ. Хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 11:00 цагаас болно.

Хуваалцах