Ноён уулын талаарх нээлттэй хэлэлцүүлгийг МҮОНТ-ийн 1-р сувгаар 15:00 цагаас хүлээн авч үзээрэй
Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон тус нээлттэй хэлэлцүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МҮОНТ-ийн 1-р суваг ММ агентлагийн 15:00 цагийн мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзнэ үү.
Мэдээллийн алба

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрчлөх тухай хуулийн төслийг эсэргүүцэж Ноён уулаа аврахаар 13 хоног өлсгөлөн зарласан. Тэд мөн Урт нэртэй хуулийн өөрчлөлтөд анхаарал хандуулж Ноён уулыг тусгайлан дэлхийн соёлын өвд бүртгүүлэхийг Ерөнхийлөгчөөс шаардсан юм.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр 11:00 цагаас Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, Шинжлэх ухааны академи, Иргэний нийгмийн ТББ-уудын төлөөлөл оролцсон нээлттэй хэлэлцүүлгийг хийлээ. Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон тус нээлттэй хэлэлцүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МҮОНТ-ийн 1-р суваг, ММ агентлагийн 15:00 цагийн мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзнэ үү.


















