Ноён уулын үнэт олдворуудыг хамгаалахгүй байна гэв
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын орд буюу Ноён уулын хэвлийд түүх, соёл, археологийн үнэт олдворууд бий.
Мэдээллийн алба

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын орд буюу Ноён уулын хэвлийд түүх, соёл, археологийн үнэт олдворууд бий. Тодруулбал, Хүннү гүрний хаад, ноёд, язгууртны булш хиргэсүүр цогцоороо хадгалагдан үлдсэнийг археологичид тогтоогоод байгаа юм. Тиймээс ч нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс түүх, соёл, археологийн үнэт газарт алт олборлуулахгүй гэж эсэргүүцдэг.
Тэгвэл энд гар аргаар алт олборлох нь ихэсч байгаа юм. Өөрөөр хэлбэл, зарим нь хамгаалж байхад зарим нь хууль бусаар алт олборлох нь ихсээд байна. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга н.Баттөмөр ингэж ярьж байна.


















