Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй 17900 гаруй иргэн байна

Үүнээс нэр, данс зөрсөн гэсэн шалтгаанаар 15 мянга 965 иргэний гүйлгээ буцаагджээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй 17900 гаруй иргэн байна
НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй 17900 гаруй иргэн байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй 17 мянга 900 гаруй иргэн байна. Үүнээс нэр, данс зөрсөн гэсэн шалтгаанаар 15 мянга 965 иргэний гүйлгээ буцаагджээ.

Мөн хэрэглэгчийн нэг мэдээлэл дутуу шалтгаанаар 2013 иргэний буцаан олголт ороогүй байгаа юм. Тэгвэл эдгээр иргэд хэрхэн буцаан олголтоо авах вэ, хэрэглэгчийн мэдээллээ хэрхэн засварлаж дахин баталгаажуулах вэ. Энэ талаар бид Татварын ерөнхий газрын Татвар төлөгчидтэй харилцах газрын Татварын улсын байцаагч н.Жаргалцэцэгээс тодрууллаа.

Нэр, данс зөрсөн, хэрэглэгчийн нэг мэдээлэл дутуугаас өнгөрөгч оны НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэд энэ сарын 31-ний дотор багтаан мэдээллээ засварлаж баталгаажуулахыг ТЕГ-аас анхаарууллаа.

Хуваалцах