НӨАТ-ын шинэчилсэн хуулиар мөнгөн урсгалын хяналтын системийг шинээр бүрдүүлж байна
Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга ирэх оны эхнээс хэрэгжинэ.
Мэдээллийн алба

Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэчилсэн хуулиар мөнгөн урсгалын хяналтын системийг шинээр бүрдүүлж байна. Засгийн газар татварын багц хуулийн төслийг өнгөрөгч онд УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж байгаа. Хууль тогтоогчид эдгээр хуулиас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын ээлжит чуулганаар батлаад байна. Энэ хууль нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, буцаан олгох, тайлагнахтай холбоотой харилцааг зохицуулах юм. Хуульд орсон шинэлэг өөрчлөлтүүдийн талаар төслийн ажлын хэсийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаас тодрууллаа.
Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга ирэх оны эхнээс хэрэгжинэ.


















