Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НӨАТ-ын төслийг хэлэлцэнэ

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НӨАТ-ын төслийг хэлэлцэнэ
НӨАТ-ын төслийг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ.

Хуулийн төсөлд албан татвар төлөгчөөр бүртгэх босгыг инфляци, эдийн засгийн өсөлттэй уялдуулан 10 сая байсныг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр оруулсан байна.

Хуулийг батлавал улсад татвар төлдөг аж ахуйн нэгжийн бараг тал хувь нь хасагдахаар байгааг зарим эдийн засагч хэлж байгаа юм.

Учир нь НӨАТ төлж байгаа бүртгэлтай аж ахуйн нэгжийн 55 хувь нь жилийн борлуулалтын орлого нь 50 даяас дээш байдаг бол 40 гаруй хувь нь 50 хүртэлх сая төгрөгийн орлоготой. Тиймээс энэ асуудлыг хэрхэн зохицуулахаар байгааг Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Батбаяраас тодрууллаа.

Хуваалцах