НӨАТ-ын төслийг хэлэлцэнэ
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ.
Мэдээллийн алба

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ.
Албан татвар төлөгчөөр бүртгэх босгыг инфляц, эдийн засгийн өсөлттэй уялдуулан 10 сая байсныг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Хууль батлагдвал, НӨАТ төлдөг аж ахуйн нэгжийн бараг тал хувь нь хасагдахаар байгааг зарим эдийн засагчид хэлж байгаа юм. Учир нь НӨАТ төлж байгаа бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 55 хувь нь жилийн борлуулалтын орлого нь 50 даяас дээш байдаг бол 40 гаруй хувь нь 50 хүртэлх сая төгрөгийн орлогтой.
Анх 1998 онд НӨАТ-ыг нэвтрүүлж эхлэхэд инфляци зургаан хувьтай байж 46 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж байсан бол өнгөрсөн онд инфляци 12 хувьтай, НӨАТ-аас орсон орлого 1.5 их наяд төгрөгт хүрчээ. Харин 15 жилийн хугацаанд НӨАТ төлөгчдийн бүртгэлийн босго огт өөрчлөгдөөгүй явж ирсэн байна.
Тиймээс энэ асуудлыг хэрхэн зохицуулахаар байгааг Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Батбаяраас тодрууллаа.


















