НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн талаар танилцууллаа
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн XVIII ээлжит хуралдааны үеэр нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн XVIII ээлжит хуралдааны үеэр нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн явцын талаар Сангийн сайд Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем”-ийн үйл ажиллагааг Төслийн ерөнхий төлөвлөгөөнд заасан хугацаанд хүлээн авч, ашиглалтад оруулахыг Татварын ерөнхий газрын даргад даалгав.
Засгийн газрын тогтоолын дагуу тус газрын дэргэд “НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлэх” төслийн нэгж ажиллаж байна.
Энэ систем нь иргэн худалдаа, үйлчилгээ эрхлэгч НӨАТ төлөгч аж ахуйн нэгжээр үйлчлүүлэхдээ бэлэн мөнгөөр худалдан авалт хийх үедээ урамшууллын сугалаанд оролцох, төлбөрийн картандаа буцаан олголт авах зэрэг боломж олгожээ.


















