Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 5 сая төгрөгийн 3 азтан тодорчээ

Өчигдөр буюу 2020 оны есдүгээр сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 5 сая төгрөгийн 3 азтан тодорчээ
НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 5 сая төгрөгийн 3 азтан тодорчээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу 2020 оны есдүгээр сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 32.358.965 баримт хамрагдсанаас:

5 сая төгрөгийн 3

3 сая төгрөгийн 34

1 сая төгрөгийн 329

100 мянган төгрөгийн 2949

30 мянган төгрөгийн 29,175 баримт тохиролд таарч азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар 59613991.

Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 08367273.

Эх сурвалж: ТЕГ

Хуваалцах