Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НҮБ-аас эх барихын тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө

Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сангийн өмнөх болоод одоогийн хамтын ажиллагааны үр дүнд Монголд “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм хэрэгслийн аюулгүй байдлын стратеги”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ онд тус стратегийн хэрэгжилтийн эцсийн шатны үнэлгээ хийгдэх ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-аас эх барихын тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө
НҮБ-аас эх барихын тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангаас эх барихын нэн шаардлагатай эм болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яаманд албан ёсоор хүлээлгэн өглөө.

Тодруулбал, өчигдөр нөхөн үржихүйн эрүүл мэндийн загвар сум болохоор сонгогдсон 15 сумын Эрүүл мэндийн төвүүдэд олгох Эсэн мэнд амаржихуйн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай төрөх ор, мэс заслын болон эмэгтэйчүүдийн үзлэгийн гэрэл, кварцын гэрэл, чанд авианы аппарат, зүрхний бичлэгийн аппарат, нярайг дулаацуулагч, нярайн жин, отсос, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, дуслын шахуурга, пульсоксиметр аппарат зэрэг 38 нэрийн, есөн нэр төрлийн НҮЭМ-ийн нэн шаардлагатай эм хэрэгсэл зэрэг 594.1 сая төгрөгийн үнэ бүхий багаж, тоног төхөөрөмж, эм хэрэгслийг хүлээлгэн өгсөн байна.

Хуваалцах