Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

НҮБ-аас манайд эрүүдэн шүүх ажиллагааг таслан зогсоох зөвлөмжийг өгчээ

Манай улсад эрүүдэн шүүж ял тулгадаг байдал байсаар байгаа. Тухайлбал, “Хүний эрхийн үндэсний комисс”-т ирж байгаа гомдлын 80 хувь нь эрүүдэн шүүхтэй холбоотой байгааг Хүний эрхийн үндэсний комиссынхон хэлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-аас манайд эрүүдэн шүүх ажиллагааг таслан зогсоох зөвлөмжийг өгчээ
НҮБ-аас манайд эрүүдэн шүүх ажиллагааг таслан зогсоох зөвлөмжийг өгчээ. Зураг: МҮОНРТ

Манай улсад эрүүдэн шүүж ял тулгадаг байдал байсаар байгаа. Тухайлбал, “Хүний эрхийн үндэсний комисс”-т ирж байгаа гомдлын 80 хувь нь эрүүдэн шүүхтэй холбоотой байгааг Хүний эрхийн үндэсний комиссынхон хэлж байна. Тиймээс НҮБ-ааас манай улсад Эрүү шүүлтээс ангид байх зөвлөмжийг ирүүлжээ.

НҮБ-аас Ази-Номхон далайн бүсийн хүний эрхийн байгууллагуудын дунд “Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрт хамрагдах хэрэгтэйг НҮБ-аас манай улсад зөвлөжээ. Учир нь Монгол Улсад эрүүдэн шүүх ажиллагаа байсаар байгаа. Гэхдээ бүр илүү ноцтой байдалд байж магадгүй гэж тэд үзсэн байна.

Хууль зүйн яам, Хууль сахиулах их сургууль, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг зургаан байгууллагаас 25 албан хаагчийг сонгон сургагч багш нарыг бэлтгэж эхэлсэн. Тэд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг цаг тухай үед нь таслан зогсоох үүрэгтэй юм байна.

Хуваалцах