Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ-д суух суурин төлөөлөгчийн албан тушаалд Хизер Нойертийг томилохоор судалж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-д суух өөрийн улсын суурин төлөөлөгчийн албан тушаалд Төрийн департаментийн төлөөлөгч Хизер Нойертийг томилохоор судалж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-д суух суурин төлөөлөгчийн албан тушаалд Хизер Нойертийг томилохоор судалж байна
НҮБ-д суух суурин төлөөлөгчийн албан тушаалд Хизер Нойертийг томилохоор судалж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-д суух өөрийн улсын суурин төлөөлөгчийн албан тушаалд Төрийн департаментийн төлөөлөгч Хизер Нойертийг томилохоор судалж байна.

Энэ тухайгаа тэрбээр өчигдөр "Цагаан ордон"-д мэдээлэл хийх үеэрээ дурджээ. “Энэ албан тушаалд үнэхээрийн гайхалтай олон хүн өрсөлдөж байгаа” гэж Трамп дурдаад “Тэр дундаас хатагтай Нойертийг бид маш онцгойлон авч үзэж байна” гэж ярьсан байна.

Мөн энэ асуудлыг ирэх долоо хоногт ярилцах болно гэж мэдэгджээ. Трамп, Нойерт нар өнгөрөгч даваа гарагт "Цагаан ордон"-д уулзалт хийснийг “Фокс ньюз” телевиз бас өөрийн эх сурвалжаас иш татан уламжилсан.

Гэхдээ Нойерт Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Хизер Нойерт 2017 оны хавраас эхлэн АНУ-ын Төрийн департаментийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Үүнээс өмнө нь тэр “Фокс ньюз” телевизэд ажиллаж байжээ.

АНУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Никки Хейли энэ ондоо багтаж ажлаа өгөх бодолтой байгаагаа өнгөрсөн сард мэдэгдсэн юм.

Хуваалцах