Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Гадаад мэдээ

НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгчөөр Хизер Науэртийг томилохоор шийдвэрлэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Хизер Науэртийг НҮБ дахь тус улсын байнгын төлөөлөгчөөр томилохоор шийдсэн тухай Блүүмберг агентлаг мэдээллээ. Энэ мэдээллийг албаны 3 эх сурвалж баталсныг ч Блүүмберийнхэн тэмдэглэсэн байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгчөөр Хизер Науэртийг томилохоор шийдвэрлэжээ
НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгчөөр Хизер Науэртийг томилохоор шийдвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга ХизерНауэртийг НҮБ дахь тус улсын байнгын төлөөлөгчөөр томилохоор шийдсэн тухай Блүүмберг агентлаг мэдээллээ. Энэ мэдээллийг албаны 3 эх сурвалж баталсныг ч Блүүмберийнхэн тэмдэглэсэн байна.

НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгчөөр одоо ажиллаж байгаа НиккиХели өнгөрсөн 10 сарын эхээр албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн юм. тэрээр энэ албыг 2017 оны 1 р сарын 27 ноос хашиж байгаа юм. Америкийн Ерөнхийлөгч түүний огцрох хүсэлтийг хүлээн авахдаа үүрэгт ажлаа онц сайн гүйцэтгэж чадсаныг онцолж байсан юм. Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн 10 р сарын сүүлчээр мэдэгдэхдээ НиккиХейлигийн халааг авах 5 нэр дэвшигчтэй уулзаж ярилцахаа мэдэгдэж байсан. Тэдгээрийн нэг нь Трамп Ерөнхийлөгчийн засаг захиргаанд үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн 1 р орлогчоор ажиллаж байсан ДинаПауэлл байсан юм.

Одоогоор Цагаан ордноос Блүүмбергийн энэ мэдээллийг албан ёсоор баталж бас няцаагаагүй байна.

Хуваалцах