Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ ирэх долоо хоногт Афганд хүмүүнлэгийн тусламж оруулах асуудлыг хэлэлцэнэ

Афганийн их сургуулиуд үйл ажиллагаагаа сэргэж, оюутнуудаа хүлээж авч эхэлжээ. Гэхдээ оюутнууд нь эрэгтэй, эмэгтэйгээрээ хөшгөөр тусгаарлагдаж хичээллэх, эмэгтэй оюутнууд толгойн нөмрөг заавал зүүх, эрэгтэйчүүдээс тусдаа хаалгаар орж гарах, эмэгтэй оюутнуудад зөвхөн эмэгтэй багш хичээл заах зэрэг жу

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ ирэх долоо хоногт Афганд хүмүүнлэгийн тусламж оруулах асуудлыг хэлэлцэнэ
НҮБ ирэх долоо хоногт Афганд хүмүүнлэгийн тусламж оруулах асуудлыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Талибан шинэ Засгийн газраа зарлахдаа тусгай ёслол хийнэ, уг ёслолд Орос, Катар, Турк болон бусад орны төлөөлөгчийг урина гэж тус хөдөлгөөний Соёлын хорооны дэд дарга мэдэгджээ.

Талибан хөдөлгөөн доторх үйл ойлголцлоос болж шинэ Засгийн бүрэлдэхүүнийг зарлах тов хойшилсон гэх мэдээллийг хэвлэлийн төлөөлөгч нь няцаалаа. Гэхдээ шийдэгдээгүй асуудлуудыг зохицуулах орон зай бий болгох үүднээс түр Засгийн газар ч бүрдэж магадгүй гэдгийг Забихулла Мужахид мэдэгджээ. Талибан нь улс орондоо энх тайван тогтвортой байдлыг тогтоохын тулд Засгийн газраа удахгүй эмхлэн байгуулахад ихээхэн чармайлт гаргана гэсэн байр суурьтай байгаа юм. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч ням гарагт Кабулд Талибан хөдөлгөөний эрх баригчидтай уулзалт хийжээ. Уулзалтын үеэр Талибаны эрх баригчид НҮБ-ын Хүмүүнлэгийн ажилчдыг аюулгүй нэвтрүүлэх, Афганд чөлөөтэй ажиллах эрхийг нь хангахаа НҮБ-ын тусгай төлөөлөгчид мэдэгдсэн байна.

НҮБ ирэх долоо хоногт Афганд хүмүүнлэгийн тусламж оруулах асуудлыг хэлэлцэх гэж байна. Одоогоор Афганд дотоодын нислэг сэргэжээ. Катарын илгээсэн техникийн баг Кабулын нисэх буудлын аюулгүй байдлыг хангаж, улс орнуудын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авч байна.

Мөн Афганийн их сургуулиуд үйл ажиллагаагаа сэргэж, оюутнуудаа хүлээж авч эхэлжээ. Гэхдээ оюутнууд нь эрэгтэй, эмэгтэйгээрээ хөшгөөр тусгаарлагдаж хичээллэх, эмэгтэй оюутнууд толгойн нөмрөг заавал зүүх, эрэгтэйчүүдээс тусдаа хаалгаар орж гарах, эмэгтэй оюутнуудад зөвхөн эмэгтэй багш хичээл заах зэрэг журам хэрэгжиж байгаа юм.

Хуваалцах