Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

НҮБ манай улсын санаачилгыг дэмжлээ

Иймд худалдааг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтэц зэрэг асуудлыг олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хэлэлцэх, сорилт бэрхшээлийг боломж болгох оновчтой гарц эрэлхийлэх нь далайд гарцгүй орнуудын нэгдмэл зорилго байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ манай улсын санаачилгыг дэмжлээ
НҮБ манай улсын санаачилгыг дэмжлээ. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Г.Ачариаг хүлээн авч уулзлаа.

Далайд гарцгүй хөгжиж буй орны асуудлаарх Монгол Улсын санаачилга НҮБ-ын дэмжлэгтэйгээр биеллээ олж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийллээ.

Монгол Улс НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын идэвхтэй гишүүний хувьд ийм орнуудын хөгжлийн боломжийг өргөжүүлэх, бэрхшээлийг давахад чиглэсэн олон санаачилга дэвшүүлж, 2007 болон 2011 онд олон улсын зөвлөлдөх уулзалтыг өөрийн оронд зохион байгуулж байсан бол энэ онд Монгол Улсын санаачилгаар “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв” байгуулагдаж байгаа юм. НҮБ-ын 2015 оноос хойших хөгжлийн зорилтод далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлыг тусгахад дээрх төв үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

Далайд гарцгүй орнууд бусад оронтой харьцуулахад гадаад худалдаанд оролцохдоо 30-50 хувь илүү тээврийн зардал гаргадаг. Иймд худалдааг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтэц зэрэг асуудлыг олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хэлэлцэх, сорилт бэрхшээлийг боломж болгох оновчтой гарц эрэлхийлэх нь далайд гарцгүй орнуудын нэгдмэл зорилго байдаг. Манай улсын хувьд дамжин өнгөрөх тээвэрт ДНБ-ийнхээ 6.2 хувийг зарцуулдаг.

Хуваалцах