Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ озоны давхаргыг хамгаалахыг сурталчлах зорилго бүхий утасны тоглоомыг бүтээжээ

Одоо төдийгүй ирээдүйд хүн төрөлхтний өмнө тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ озоны давхаргыг хамгаалахыг сурталчлах зорилго бүхий утасны тоглоомыг бүтээжээ
НҮБ озоны давхаргыг хамгаалахыг сурталчлах зорилго бүхий утасны тоглоомыг бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Одоо төдийгүй ирээдүйд хүн төрөлхтний өмнө тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал юм. Тэгвэл НҮБ-ын зүгээс хүүхэд, залуучуудын анхаарлыг дэлхийн дулааралд хандуулах, тэднийг энэ гамшигт үзэгдлийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болгох үүднээс утасны видео тоглоомыг бүтээсэн байна.

Энэхүү тоглоом нь озоны давхаргыг хэрхэн хамгаалах шаардлагатай, озоны давхарга дэлхий дээрх бүх амьд организмын амьдралд ямар чухал гэдгийг сурталчлах юм. Тус тоглоомын гол үйл явдал 2084 онд буюу озоны давхарга бүхэлдээ сүйрсэн үед өрнөдөг байна.

Тоглогчид озоны давхаргыг нөхөх, хамгаалахаар баг болон тоглох ёстой. Ташрамд дуулгахад, "Майкрософт" компанийг үндэслэгч Билл Гэйтс саяхан ярилцлага өгөх үеэрээ коронавирусний цар тахал бол дэлхийн дулаарлын дэргэд шийдвэрлэхэд хялбархан асуудал гэж онцолж байлаа.

Хуваалцах