Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ цөмийн зэвсгийн эсрэг тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий ассамблей бүх нийтээр цөмийн зэвсгийг устгах тухай Японы санаачилсан тогтоолын төслийг дэмжин баталлаа. Япон улс энэ тогтоолыг 22 жилийн өмнө боловсруулж,

В.
В.Ариунчимэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ цөмийн зэвсгийн эсрэг тогтоолыг баталлаа
НҮБ цөмийн зэвсгийн эсрэг тогтоолыг баталлаа. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Ерөнхий ассамблей бүх нийтээр цөмийн зэвсгийг устгах тухай Японы санаачилсан тогтоолын төслийг дэмжин баталлаа. Япон улс энэ тогтоолыг 22 жилийн өмнө боловсруулж, НҮБ-аар батлуулахын төлөө зогсолтгүй чармайлт гаргаж ирсэн юм.

Энэхүү тогтоолоор цөмийн зэвсгийн учруулсан хүнлэг бус хор хохиролд анхаарахыг шаардахын зэрэгцээ, цөмийн зэвсэгтэй их гүрнүүдийг зэвсгээ хорогдуулах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг уриалж байна. Мөн улс орнуудын эрх баригчдыг Хирошима, Нагасакид очиж, цөмийн зэвсгийн хор уршгийг мэдэрсэн хохирогчдын дуу хоолойг сонсохыг урьж байна. Энэхүү тогтоолыг НҮБ-ын гишүүн 166 улс дэмжсэн бол 16 орон түдгэлзжээ. Тухайлбал, АНУ, Их Британи, Франц зэрэг орон хүнлэг бус хор хохирол гэсэн томьёоллыг илүү сайн судлах нь зүйтэй гэсэн үүднээс түдгэлзсэн санал өгсөн байна.

Харин БНХАУ, ОХУ зөвхөн Хирошима, Нагасакид учирсан хор хохиролд анхаарахыг шаардаж, түүхийг гажуудууллаа гэж үзэн эсрэг санал өгчээ. Хэдийгээр НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, цөмийн зэвсэгтэй таван орон цөмийн зэвсгийн эсрэг энэхүү тогтоолыг дэмжээгүй ч Ерөнхий ассамблей олонхийн саналаар бүх нийтээр цөмийн зэвсгийг устгах тухай Японы санаачилсан тогтоолыг баталлаа.

Энэхүү тогтоол нэг талаар дэлхий дахины энх тайванд хувь нэмэр болох ч нөгөө талаар их гүрнүүдийн хувьд цаасан дээр буусан тунхаг төдий үнэлэгдэх талтайг судлаачид дүгнэн бичжээ.

Хуваалцах