Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Орос улсад хандаж Украинд халдан довтлох цэргийн ажиллагааг нэн даруй зогсоохыг дахин уриаллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
НҮБ Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Орос улсад хандаж Украинд халдан довтлох цэргийн ажиллагааг нэн даруй зогсоохыг дахин уриаллаа. Мөн эхний ээлжинд тус улсад 20 сая ам.долларын тусламж үзүүлнэ, Украин улс болон түүний эргэн тойронд хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаагаа мэдэгдлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррш: “Одоо болж байгаа үйл явц НҮБ-ын дүрэм журамтай шууд зөрчилдөж байна. Аливаа хэлбэрээр заналхийлэх, хүч хэрэглэх нь НҮБ-ын зорилгод үл нийцнэ. Өөрөөр хэлбэл нэг улс нөгөө улсынхаа эсрэг хүч хэрэглэх нь улс орон бүрийн баримтлах зарчмыг үгүйсгэж байгаа хэрэг юм.

Иймд ОХУ нэн даруй цэргийн ажиллагаагаа зогсоож, Зэвсэгт хүчнээ эх орон руугаа буцаан татахыг уриалж байна. Украин улс цаашлаад дэлхийн нийт ард түмэн айдас түгшүүрт автаад байна. Энгийн ард иргэдийг хамгаалах асуудал нэн тэргүүнд тавигдах ёстой. Ирэх өдрүүдэд гарах аливаа шийдвэрүүд нь манай ертөнцийг тодорхойлж, сая сая хүний аж амьдралд шууд нөлөөлнө. Энэ цаг үеийг дайны гамшгаас аврахад оройтоогүй байна. Бидэнд амар амгалан, энх тайван хэрэгтэй байна” гэлээ.

Хуваалцах