Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ-ын ажилтан Эбола вирусийн халдвар авч нас баржээ

Эбола вирусийн халдвар аваад байсан НҮБ-ын эрүүл мэндийн байгууллагын ажилтан Германы эмнэлэгт нас барсан талаар BBC мэдээллээ.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын ажилтан Эбола вирусийн халдвар авч нас баржээ
НҮБ-ын ажилтан Эбола вирусийн халдвар авч нас баржээ. Зураг: МҮОНРТ

Эбола вирусийн халдвар аваад байсан НҮБ-ын эрүүл мэндийн байгууллагын ажилтан Германы эмнэлэгт нас барсан талаар BBC мэдээллээ. Лейпциг хотын эмнэлгийн эмч нарын хэлснээр Судан гаралтай, 56 настай эрэгтэй эболагийн эсрэг туршилтын эм хэрэглэж байсан ч амьсгал хураасан байна. Тэрээр халдвар хамгийн их тархсан улсуудын нэг болох Либерит ажиллаж байхдаа халдвар авчээ. Тус үхлийн аюултай вирусийн улмаас нас барсан хүний тоо 3-р сараас хойш 4 мянга даваад байгаа ба тэдний ихэнх нь Либери, Сьерра Леон, Гвинейн иргэд байсан юм. ДЭМБ-ын анхааруулснаар эболагийн тархалт зарим улс орнуудын оршин тогтнолд ч аюул учруулж байна.
Эбола вирустай холбоотой өөрчлөлтүүд:
• АНУ, Их Британи болон бусад улсууд нисэх буудлууд дээр шалгах төхөөрөмж ажиллуулж эхлэв.
• Сьерра Леоны олон улсын энхийг сахиулах хүчний анги нэгтгэлийн нэг албан хаагч Эболагаар халдварласан нь тогтоогдсоны дараа тус ангийг карантинд оруулжээ.
• Испанид эбола вирусийн халдвар авсан сувилагч эмэгтэйн биеийн байдал хүнд байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах