НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Украины асуудлаарх анхны мэдэгдлээ баталлаа
НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэх хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Мэдээллийн алба

НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэх хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Баасан гарагт болсон хуралдаанаас Аюулгүй зөвлөлийн бүх гишүүн, түүний дотор Орос улс үүнийг санал нэгтэй баталжээ. Энэ нь 2 дугаар сард Орос Украинд цэргийн үйл ажиллагаа эхэлснээс хойш Зөвлөлийн бүх гишүүний гаргасан анхны мэдэгдэл болж байна.
"Аюулгүйн зөвлөл энхийн замаар шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байгаа Ерөнхий нарийн бичгийн даргын хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна" гэж мэдэгдэлд дурджээ.
“Энэхүү мэдэгдэл нь мөргөлдөөнийг зогсоох дипломат хүчин чармайлтын эхний чухал алхам” гэж мэдэгдлийн төслийг боловсруулсан хоёр төлөөлөгчийн нэг НҮБ-д суугаа Мексик улсын байнгын төлөөлөгч байр сууриа илэрхийлсэн байна.


















