НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдлаа
Хэлэлцүүлгийн үеэр ОХУ, Украины элч нар хил дээр хурцадмал байдал үүссэнд бие биеэ буруутгасан байр суурь илэрхийлсэн байна.
Мэдээллийн алба

Мягмар гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдлаа. Хэлэлцүүлгийн үеэр ОХУ, Украины элч нар хил дээр хурцадмал байдал үүссэнд бие биеэ буруутгасан байр суурь илэрхийлсэн байна.
НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Геннадий Кузьмин “Өнөөдөр ОХУ-аас ирсэн гэх хийсвэр заналхийллийн цаана барууны орнууд Украины зэвсэг, цэргийн зөвлөхүүдээр цэнэглэж, Украины өдөөн хатгалтыг өөгшүүлсээр байна” гэж мэдэгдсэн бол Украины НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Юрий Витренко “ОХУ-ын дайныг өдөөн хатгасанг үг хэллэг, заналхийлэл Украины хил дагуу 100 мянган цэргээ байршуулсан нь хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл. Энэ мөргөлдөөнийг улс төр, дипломат аргаар шийдвэрлэхээс өөр хувилбар олж харахгүй байна” гэж мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр дипломат арга замаар шийдвэрлэхийн тулд олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, Аюулгүйн зөвлөлийг цэргийн мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд давуу эрхээ бүрэн ашиглахыг уриалжээ.


















