Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ, АНУ-ын хэлэлцүүлсэн тогтоолын төсөлд хориг тавилаа

Хоёр улс тус бүртээ Венесуэлийн нөхцөл байдалтай холбогдуулан тогтоол танилцуулсан байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ, АНУ-ын хэлэлцүүлсэн тогтоолын төсөлд хориг тавилаа
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ, АНУ-ын хэлэлцүүлсэн тогтоолын төсөлд хориг тавилаа. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ, АНУ-ын хэлэлцүүлсэн тогтоолын төсөлд хориг тавилаа. Хоёр улс тус бүртээ Венесуэлийн нөхцөл байдалтай холбогдуулан тогтоол танилцуулсан байна.

Америкийн талаас Венесуэлийн эдийн засгийн хямралд Ерөнхийлөгч Николас Мадурог буруутган, Ерөнхийлөгчийн шударга сонгууль явуулж, тусламжуудыг чөлөөтэй нэвтрүүлэхийг шаардсан тогтоол гаргуулахаар Аюулгүйн зөвлөлд хандсан байна. Энэ тогтоолын төсөлд есөн улс дэмжсэн санал өгсөн ч ОХУ, БНХАУ-ын талаас эсэргүүцэж, хориглосон байна. Мөн Өмнөд Африк эсрэг санал өгчээ.

АНУ-ын талын боловсруулсан хоригийн дараа Аюулгүйн зөвлөл Оросын талаас танилцуулсан тогтоолоор санал хураалаа. Венесуэльд улс төрийн шийдэл гаргахад нь тусалж, Засгийн газрыг нь дэмжих зорилготой улс эсрэг санал өгч, тогтоол бүтэлгүйтсэн байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван улс буюу АНУ, Их Британи, Франц, ОХУ, БНХАУ-ын нэг нь эсрэг санал өгөхөд тогтоолд хориг тавилаа гэж үзэн, төслийг автоматаар унагадаг юм.

Хуваалцах