Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын асуудлаар хуралдана

Өнгөрөгч амралтын өдөр хийсэн нэг туршилтын дараа АНУ-ын талын хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдахаар болсон байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын асуудлаар хуралдана
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын асуудлаар хуралдана. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын асуудлаар хуралдахаар боллоо. Өнгөрөгч амралтын өдөр хийсэн нэг туршилтын дараа АНУ-ын талын хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдахаар болсон байна.

Зөвлөлийн 15 гишүүнээс найм нь мягмар гарагт хуралдаж, Умард Солонгосын хүний эрхийн зөрчлийг хэлэлцэх саналтай байсан ч энэ сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг даргалж байгаа АНУ Умардын талаас гаргаж байгаа хурцадмал байдлын талаар лхагва гарагт хуралдахаар шийджээ.

Зарим хэвлэлд бичсэнээр ажиглагчид болоод зарим дипломатууд “2017 онд зогсоосон цөмийн болон алсын зайн пуужингийн туршилтаа Умард Солонгос ирэх оноос сэргээж магадгүй” гэж санаа зовниж байна.

Хуваалцах