Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүдийг сонголоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблей чуулж, Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүдээ сонголоо. Энэ удаагийн сонгуулиар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус 10 гишүүн орны 5-ыг шинэчлэн сонгож байгаа юм.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүдийг сонголоо
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүдийг сонголоо. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей чуулж, Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүдээ сонголоо. Энэ удаагийн сонгуулиар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус 10 гишүүн орны 5-ыг шинэчлэн сонгож байгаа юм. Африк тивээс нэр дэвшсэн Этиоп, Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутгаас нэр дэвшсэн Болив улсууд өрсөлдөгчгүй учраас ялалт байгуулах нь тодорхой байлаа.

Тус хоёр орны хамт Швед, Казакстан улсууд мөн сонгогдож, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд 2017-2018 онд байнгын бус гишүүнээр ажиллахаар боллоо. Байнгын бус гишүүний 5 дахь сул суудлын төлөө Итали, Нидерландын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөлөө. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 193 гишүүн орны гуравны хоёрын дэмжлэгээр Аюулгүйн зөвлөлд сонгогдох боломжтой байдаг. Гэвч Итали, Нидерланд тус тус 95 саналаар хайнцаж, дээрх шалгуурыг хангаж чадаагүй байна.

Улмаар тус хоёр орны төлөөлөгчид хэлэлцсэний үндсэн дээр байнгын бус гишүүний бүрэн эрхийн хугацааг 1, 1 жилээр хуваан эдлэхээр болсон байна. Ингэснээр 2017 онд Итали, 2018 онд Нидерланд Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллах юм. Энэ удаад сонгогдсон Аюулгүйн зөвлөлийн шинэ гишүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нд бүрэн эрхээ хүлээн авах юм.

Хуваалцах