Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус шинэ гишүүн орнуудыг сонголоо

Энэ сарын 11-ний Баасан гарагт болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орнуудыг шинээр сонгожээ. Энэ дагуу ирэх 2022 оны нэгдүгээр сарын нэгний

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус шинэ гишүүн орнуудыг сонголоо
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус шинэ гишүүн орнуудыг сонголоо. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 11-ний Баасан гарагт болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орнуудыг шинээр сонгожээ. Энэ дагуу ирэх 2022 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс Албани, Бразил, Габон, Гана, Арабын нэгдсэн Эмирт улс Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллах болоод байна.

Дээрх орнууд Вьетнам, Нигер, Сент Винсент ба Гренадин, Тунис, Эстони улсуудаас халааг нь авч аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдоод байгаа юм. Аюулгүйн зөвлөл нь байнгын 5 байнгын бус 10 гишүүнтэй. Байнгын бус гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2 жил байдаг эрх нь дуусч буй орнуудыг сэлгээгээр солих санал хураалт жил бүр болдог.

Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдоход НҮБ-ын гишүүн орны 3-ны 2 хувийг нь дэмжлэгийг авах ёстой аж.

Хуваалцах