НҮБ-ын баазын харуул хамгаалалт, эргүүл, цувааны хамгаалалтыг зохион байгууллаа
НҮБ-ын баазын харуул хамгаалалт, эргүүл, цувааны хамгаалалтыг зохион байгууллаа.
Мэдээллийн алба

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн багш нартай хамтран энэ сарын 8-9-нд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд хоногийн сургуулийг амжилттай явууллаа.
Байгаль, цаг агаарын хүндэрсэн нөхцөлд явагдсан энэхүү хоногийн сургуулиар батальоны хээрийн байрлалын район, танк дром, буудлагын полигон, шалган нэвтрүүлэх цэгийн дадлагын цогцолбор болон буудлагын дасгал боловсруулах хэсэгт НҮБ-ын баазын харуул хамгаалалт, эргүүл, цувааны хамгаалалтыг зохион байгууллаа.
Түүнчлэн цагийн байдлыг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу үүссэн цагийн байдалд хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэн бие бүрэлдэхүүний мэдлэг, ур чадварыг бататгасан үр дүнтэй сургууль болж өндөрлөлөө гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.





















