Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НҮБ-ын чуулганд Монголын бүрэлдэхүүн оролцож байна

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн асуудлаарх Комиссын 63 дугаар чуулган “Жендэрийн тэгш байдал, охид эмэгтэйчүүдийн чадавхжилтыг дэмжсэн нийгмийн хамгааллын тогтолцоо, нийгмийн үйлчилгээний хүртээмж ба зохистой дэд бүтэц” сэдвээр АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 11-22-нд зохион байгуулагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын чуулганд Монголын бүрэлдэхүүн оролцож байна
НҮБ-ын чуулганд Монголын бүрэлдэхүүн оролцож байна. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн асуудлаарх Комиссын 63 дугаар чуулган “Жендэрийн тэгш байдал, охид эмэгтэйчүүдийн чадавхжилтыг дэмжсэн нийгмийн хамгааллын тогтолцоо, нийгмийн үйлчилгээний хүртээмж ба зохистой дэд бүтэц” сэдвээр АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 11-22-нд зохион байгуулагдаж байна.

Тус чуулганд Жендэрийн үндэсний хорооноос Ерөнхий сайдын жендэрийн зөвлөх Д.Сүхжаргалмаа, ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, ЖҮХ-ны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээч О.Оюунцэцэг нар оролцож байна.

Энэхүү бүрэлдэхүүн нь ЭАК63-ын хуралдаан, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох, төрийн бодлого, үйл ажиллагааг мэдлэг, мэргэжлийн өндөр түвшинд илэрхийлж танилцуулах, улсынхаа байр суурийг Хамтын дүгнэлтүүдэд оновчтой тусгах, улсаа өөрийн салбар хуралданаар сурталчлах, цаашдын ажилд хэрэгтэй харилцаа холбоо тогтоох зэрэг шаардлага хэрэгцээг хангах юм.

Хуваалцах